Shungmulnara UV Block Outdoor Sun Patch нь наранд хамгийн амархан түлгдэж, сэвх толбо үүсэх магадлалтай хацар, нүдний доод хэсгийг нарны хэт ягаан туяанаас (UVA/UVB) механикаар болон найрлагаараа давхар хамгаалах тусгай зориулалтын наалт юм. Гадаа спортор хичээллэх, ууланд алхах, аялал зугаалгаар явахад хамгийн тохиромжтой.
✨ Онцлог давуу талууд:
- 99% UV Хамгаалалт: Нарны хорт туяаг физик аргаар хааж, арьсыг цочрох, хөгшрөх, сэвхтэхээс өндөр түвшинд хамгаална.
- Сэрүүцүүлж, Тайвшруулах үйлчилгээ: Гидрогель (Hydrogel) бүтэцтэй тул наранд халсан арьсыг шууд сэрүүцүүлж (Cooling effect), улайлтыг намжаана.
- Маш сайн наалдац ба Уян хатан чанар: Арьсны бүтцэд тохирсон уян хатан материалаар хийгдсэн тул хөлрөх, хөдлөх үед ч хууларч унахгүй, тогтоц маш сайн.
- Арьс арчилгаа давхар хийнэ: Найрлагадаа арьс цайруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй ургамлын ханд, амин дэмүүд агуулсан тул наалтыг авсны дараа арьс чийглэг, зөөлөн хэвээр үлдэнэ.
💡 Хэрэглэх заавар:
- Наалт наах хэсгийн арьсны илүүдэл тослогийг цаасаар зөөлөн дарж авна (Нарны тос түрхсэний дараа нааж болно, гэхдээ тослог багатай байвал наалдац илүү сайн байна).
- Наалтны хамгаалалтын хальсыг хуулж авна.
- Нүдний доод хэсэг болон хацар хавийн хэсгийг бүрэн бүрхэж, агаар оруулахгүйгээр зөөлөн дарж наана.
- Гадаах үйл ажиллагаа дууссаны дараа зөөлөн хуулж авна.
- Хэмжээ/Савлагаа: 1 хайрцагт 5 хос (5 удаагын хэрэглээ)