Arencia Fresh Royal Rosehip Cleanser нь Olive Young-д трэнд болоод буй, арьсыг гүн цэвэрлэхийн зэрэгцээ нөсөө толбо бүдгэрүүлж, өнгө засах (Brightening) үйлчилгээтэй дээд зэрэглэлийн Мочи клензер юм. Олон шатлалт цэвэрлэгээг (Будаг арилгагч + Хөөсөн клензер + Тэжээлийн маск) нэг дор шийдсэн.
Онцлог давуу талууд:
- Роял Роузохип ба Витамины цогцолбор: С витамины өндөр агууламжтай Роузохип (Нохойн хошуу) болон ягаан каротин агуулсан тул ядарсан, өнгө алдсан арьсыг хормын дотор сэргээж, эрүүл гэрэлтсэн туяа оруулна.
- Гар аргаар бэлтгэсэн (Artisan) Мочи бүтэц: Найрлага дахь орцуудыг 72 цагийн турш бага температурт исгэж, 1000 гаруй удаа гараар зуурч гаргаж авдаг тул наалдамхай, уян хатан бүтэц нь нүх сүв дэх бохирдол, хар батгыг соронз мэт өөртөө татаж цэвэрлэнэ.
- Арьсны бүтэц сайжруулах: Өдөр тутмын хөнгөн будаг болон нарны тосыг үлдэгдэлгүй цэвэрлэхийн зэрэгцээ арьсны барзгар байдлыг засаж, торгомсог зөөлөн болгоно.
- Хуурайшуулахгүй цэвэрлэгээ: Найрлагын 60 гаруй хувь нь арьс чийгшүүлэгч, тэжээлийн эссэнсээс бүрдсэн тул угаасны дараа арьс таталдахгүй, маш тухтай мэдрэмж үлдээдэг.
Хэрэглэх заавар:
- Өдөр тутмын цэвэрлэгээнд: Зохих хэмжээг авч, бага зэрэг усаар хөөсрүүлэн нүүрэндээ иллэг хийж, бүлээн усаар угаана.
- Цэвэрлэгч маск болгож ашиглах үед: Хуурай эсвэл чийгтэй арьсан дээрээ жигд түрхэж, 1-2 минут хүлээсний дараа усаар иллэг хийж хөөсрүүлэн угаана. (Долоо хоногт 1-2 удаа ингэж хэрэглэвэл арьсыг маш сайн цайруулж, толигор болгоно).
- Хэмжээ: 120g + 15g (Olive Young Edition бонус)