Anua 7 Rice Ceramide Hydrating Barrier Serum нь арьсыг гүнээс нь чийгшүүлж, гэрэлтсэн тунгалаг болгохын зэрэгцээ арьсны хамгаалалтын бүрхүүлийг давхар бат бөх болгох зориулалттай туйлын зөөлөн сүүн (milky) бүтэцтэй серум юм. Ялангуяа хуурайшиж өнгөө алдсан, амархан цочромтгой арьсанд төгс тохирно.
✨ Онцлог давуу талууд:
- 7 Төрлийн Цагаан будааны цогцолбор (73.5%): Цагаан будааны үр, соёо, хивэг зэрэг 7 өөр хэсгээс гаргаж авсан хандыг өндөр тунгаар агуулсан тул арьсыг гүн чийгшүүлж, барзгар байдлыг засан, арьсны өнгийг хормын дотор сэргээн цайруулна.
- Арьсны ханыг бэхжүүлэх Церамид (Ceramide): Арьсны эс хоорондын холбоосыг нягтаршуулж, гадны цочролд тэсвэртэй болгохоос гадна чийгийг гадагш алдагдахаас найдвартай хамгаална.
- Сүүн шингэн бүтэц: Арьсанд маш хурдан шингэдэг, хөнгөн сүүн бүтэцтэй тул наалдамхай мэдрэмж үлдээхгүй. Арьсанд яг л торгомсог, эрүүл чийглэг туяа (Glass skin glow) оруулна.
- Ниацинамид (Niacinamide): Төрөл бүрийн нөсөө толбо, сорвины ул мөрийг бүдгэрүүлж, арьсны бүтцийг жигд толигор болгоход тусална.
- Эмзэг арьсанд аюулгүй: Хиймэл үнэртүүлэгч болон өнгө оруулагч агуулаагүй, арьс цочроохгүй (Hypoallergenic) болох нь батлагдсан тул хамгийн мэдрэмтгий арьстай хүн ч хэрэглэхэд тохиромжтой.
💡 Хэрэглэх заавар: Өглөө, оройд арьсаа тонероор цэвэрлэсний дараа зохих хэмжээгээр (2-3 дусал) авч, нүүрний арьсандаа жигд түрхэж, зөөлөн товшиж шингээнэ. Дараа нь чийгшүүлэгч тосоо түрхэж чийгийг түгжинэ.