Бүтээгдэхүүний давуу тал ба онцлог:
- Үлгэр жишээ чийгшил (Hyaluronic Acid): Бага, дунд, өндөр молекулт бүхий гиалуроны хүчил агуулсан тул арьсны гадна болон гүн давхаргад чийгийг дээд зэргээр өгч, хуурайшилтаас үүдэлтэй үрчлээг тэнийлгэнэ.
- Эсийн нөхөн төлжилт (PDRN): Хэлбэр, бүтцийн хувьд хүний ДНХ-тэй маш төстэй, хулд загаснаас гаргаж авсан PDRN найрлага нь гэмтсэн арьсны эсийг хурдан хугацаанд нөхөн төлжүүлж, арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлнэ.
- Бүүстер (Booster) үйлчилгээ: Дараагийн шатны арьс арчилгааны бүтээгдэхүүний (серум, тос) арьсанд шингэх чадварыг хэд дахин нэмэгдүүлж өгдөг суурь тонер юм.
- Арьс чангалах, гэрэлтүүлэх: Арьсны уян хатан байдлыг сайжруулж, ядарсан, өнгө алдсан арьсанд эрүүл, дотроосоо гэрэлтсэн туяа бэлэглэнэ.
Хэрэглэх заавар:
- Нүүрээ цэвэрлэсний дараа арьс арчилгааны хамгийн эхний алхам дээр хэрэглэнэ.
- Тохирох хэмжээгээр алган дээрээ эсвэл хөвөнд шингээж, арьсныхаа бүтцийн дагуу зөөлөн товших маягаар шингээж түрхэнэ. Арьс маш их хуурайшсан үед 2-3 давхарлаж хэрэглэвэл илүү үр дүнтэй.