Богино тайлбар
Энэхүү мист нь маш нарийн ширхэгтэй цацалттай бөгөөд найрлагадаа арьсыг тэжээлээр хангах будааны ус, тайвшруулах пантенол 1%, жижиг молекултай гиалуроны хүчлийг тус тус агуулсан. Будалтын өмнө болон дараа эсвэл өдрийн аль ч үед цацахад тохиромжтой.
Голлох орц:
Будааны хивгийнус – Будааны хивэг нь витамин Е, олон төрлийн амин хүчил, эрдэс бодисоор баялаг тул хуурайшсан арьсыг сайн чийгшүүлдгээрээ онцлогтой.
Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
Madecassoside – Энэ нь Сентелла Азиатика-д агуулагддаг өндөр идэвхтэй молекул бөгөөд улайлт багасгаж, тайвшруулах үйлчилгээтэй.
Бусад орц:
Гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
Хэмжээ:100мл