Та анх удаа ретинол хэрэглэж үзэх гэж байгаа бол 0.015% ретинолтой, эмзэг арьсыг цочроохгүй зөөлөн найрлагатай Super Bounce серумыг санал болгож байна.
Үйлчилгээ
- Арьс чангалж, коллагений үйлдвэрлэлтийг дэмжинэ.
- Нүхжилт багасгаж, батганы эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Арьсны ерөнхий төлвийг сайжруулж, өнгийг сэргээж, цайруулна.
- Гүн чийгшүүлж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
4 төрлийн ретонол агуулсан:
- Bio Celenoid - Коллаген ялгаралтыг дэмжих, үрчлээ тэнийлгэж, цайруулах ретинол. Арьсны коллаген үйлдвэрлэлтийг идэвхитэй дэмжинэ.
- Granactive Retinoid – Арьсыг эмзэгшүүлэхгүйгээр арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх замаар хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
- Pure Retinoid - Арьсны уян хатан байдлыг сайжруулж, чийгшүүлж, хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх хамгийн шилдэг найрлага юм.
- Capsule Retinol – Арьсны уян хатан чанарыг хадгалах үйлчилгээтэй, тусгай технологиор гаргаж авсан ретинол бөгөөд арьсан дээр удаан тогтож цэвэр ретинолийг тодорхой давтамжтайгаар ялгаруулна.
Бусад найрлага:
- Кипарис навчны ханд - Арьсыг тайвшруулан үйлчилгээтэйгээс гадна арьсны хамгаалах давхаргыг 94.8%-иар сайжруулдаг нь туршилтаар батлагдсан.
- Цагаан будааны шүүс - Арьсыг тэжээлээр хангана.
- Ногоон цайнаас гаргаж авсан ашигт бактер - Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
- Shea butter - Антиоксидантаар баялаг бөгөөд арьсыг гүн чийгшүүлж, тэжээл өгнө.
- Madecassoside - Антиоксидант, шарх эдгээх, арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.
- Tocopherol - E витамин буюу антиоксидант тул хөгшрөлтөөс сэргийлнэ, чийгшүүлнэ.