Чийгшүүлэх, тослог шавар бүтэцтэй маск нь БНСУ, Дамяангаас гаралтай Улаан манжингийн 1.5%-ийн ферментийг агуулсан. Арьсны тослогийг тэнцвэржүүлж, нүхжилтийг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Арьсны чийгээ хадгалах чадварыг хамгийн өндөр төвшинд байлгах зорилгоор тослог зөөлөн бүтэцтэй шаврыг 72 цагийн турш Улаан манжингийн ферменттэй хадгалах замаар энэхүү маскыг гарган авсан. Ингэснээр маскыг хэрэглэсний дараа арьс таталдах, хуурай мэдрэмж төрүүлэхгүй байх боломжтой болжээ.
Энэхүү маскны бас нэг онцлог нь түүний арьсыг тайвшруулах ба өнгийг сэргээх чадвар. Арьсыг гүн цэвэрлэхийн зэрэгцээ найрлагадаа агуулах Бета-Картонын тусламжтайгаар эмзэг арьсыг ч цочроолгүй, тайвшруулна. Үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулж, гэмтсэн арьсыг эргэн сэргээхэд тусална.
Бүх төрлийн арьсанд, тэр дундаа өнгөө алдсан, нүхжилттэй, тослогтдог, зөөлөн гуужуулалт хэрэгтэй эмзэг арьсанд
Арьсыг гүн цэвэрлэх, зөөлөн гуужуулах, өнгийг сэргээх, тайвшруулах.
Нүүрээ цэвэрлэсний дараа түрхэж хэрэглэх зориулалттай гуужуулах, угаадаг маск
Нүүрээ цэвэрлэсний дараа Шпатула (хусуур) ашиглан хангалттай хэмжээтэйг аван нүүрэн дээрээ түрхээд 10-15 минут болно. Маскыг бүрэн хатахаас нь өмнө бүлээн усаар тойруулан массажилж, угаана.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.