REEDLE SHOT 100

89,000₮
Богино тайлбар
REEDLE SHOT 100 нь 50мл, REEDLE SHOT 300 нь 30мл (OLIVEYOUNG SPECIAL)
Үлдэгдэл: 3

VT- REEDLE SHOT 100 - Бүх насныханд зориулсан арьсны бүтэц гадаргууг жигдрүүлж сайжруулах үйлчилгээ бүхий зүүтэй сэрум


- За 2023 оны сүүлийн хагасаас эхлээд Солонгосын арьс арчилгааны салбарт шинэ хувьсал тэсрэлт хийгээд буй алдартай бүтээгдэхүүнийг та нартаа танилцуулж санал болгож байна. Дэлгүүрүүдэд ирэнгүүтээ л дуусчихаад байгаа Hot Item болоод байгаа шүү!

- Гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг химийн хор нөлөө учруулж болзошгүй хорт 20 бодисоос огт агуулаагүй.

- Энэ сэрумны маань гол ид шид нь түрхмэгц арьсанд шигдэж ороод хайлчихдаг бичил био зүүнүүддээ оршдог. Бичил зүү нь арьсны гүн давхаргад шигдэж нөлөөлсөнөөр арьсны нүх сүвийг нээж өгөн дараагийн түрхэх таны арьс арчилгааны бүтээгдэхүүний шингэлт тогтоцыг сайжруулж дэмжиж өгөхөөс гадна арьсны цусны эргэлт сайжруулна, арьсны коллаген нийлэгжилтийг идэвхжүүлж өдөөж өгдөг 3 янзын онцлог давуу талтай буюу ийм 3 төрлийн үр дүнтэй гэж хэлж болно. Үүний үр дүнд арьсны ерөнхий бүтэц харагдац эрс сайжирдаг.

- Био бичил зүү гэдэг үгнээс айх хэрэггүй! Энэхүү сэруманд орсон бичил зүүг маань цахиур(silica)-ыг маш сайн боловсруулж гаргаж авсанаас гадна уг зүүний орц найрлаганд нэмэлтээр нөхөн төлжүүлж тайвшруулах үйлчилгээтэй CICA ургамлын ханд болон чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчил хийж өгсөн бөгөөд хүний биед ямарч муу нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт шинэ технологи бүхий цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Цахиур буюу Silica гэдэг бодис маань өөрөө бидний үс хумс арьсны найрлаганд оролцдог бодис учраас айх аюулгүй шүү.

- Сэрум маань сүүн шингэн шиг шингэвтэр цагаан өнгийн бүтэцтэй ч дотор нь маш жижиг бичил зүүнүүд байгаа учраас арьсанд түрхэх үед бага зэрэг хатгаж хорсох өвдөлт мэдрэгдэнэ. Гэхдээ тухайн хүний арьсны бүтэц онцлогоос хамаарч энэ өвдөлт хүн бүрт харилцан адилгүй мэдрэгдэнэ. Зарим хүмүүс хүчтэй өвдөнө зарим хүмүүс бараг мэдрэгдэхгүй гэсэн үг. Анх түрхэхэд өвдөлт их мэдрэгдэж болох ч яваандаа арьсанд дасаад ирэхээрээ өвдөлт мэдрэгдэх нь багасна.

- Арьсны нүх сүв бөглөх орц найрлага агуулаагүй Non Comedogenic бүтээгдэхүүн учраас батга гардаг арьснаас авахуулаад тослог, холимог, хуурай, энгийн, эмзэг гээд бүх төрлийн арьсанд тохирно.

- Энэ сэрумны араас түрхсэн ямарч бүтээгдэхүүн арьсны тань гүнд очиж маш сайн шингэж өгөх учраас идэвхтэй найрлага агуулсан ампул тос араас нь хэрэглэвэл сайн. Жишээ нь та Витамин С тэй ампул тогтмол хэрэглэдэг бол энэхүү зүүтэй сэрумны араас хэрэглэх юм бол Витамин С ампулны тань үр дүн илүү сайн мэдрэгдэж эхэлнээ гэсэн үг.


Анхаарах зүйл:

1. Контакт төрлийн батга гарах хандлагатай арьс болон хэтэрхий эмзэг арьстай хүн хэрэглэхийг хориглоно. Контакт батга гардаг гэдэг нь арьсанд үрэлцэл үүсэхэд юмуу цочрол үүсэхэд эсвэл таарахгүй орц найрлага хэрэглэх тохиолдолд батга гардаг төрлийн арьстай хүнийг хэлдэг!

Харин энгийн идээтэй идээгүй, хар цагаан батга гардаг арьсанд бол сайнаар нөлөөлдөг шүү!

2.нүүрний аль нэг хэсэгтээ филлер хийлгэсэн хүн хэрэглэж болохгүй! Зүүн дотроо гиалуроны хүчил болон Сica -н орцтой учраас филлерийг хайлуулчихна.

3.Арьсны төхөөрөмжүүдтэй хамт хэрэглэж болохгүй

4.Арьсны эмнэлэгт лазер эмчилгээнд орсоны дараа хэрэглэж болохгүй


Хэрэглэх заавар: Зөвхөн оройд хэрэглэнэ. Оройд нүүрээ давхар цэвэрлэсний дараа тонер юмуу тонер падаар арчиж шингээсний дараа шууд сэрумаа түрхэнэ. Арьсандаа түрхэхдээ арьсныхаа ширхэгийн дагуу судлын дагуу шулуун татаж түрхээд зөөлөн дарж шингээж өгнө. Дугуйруулж тойрог маягаар массажлахгүй гэсэн үг шүү!

Зовхинд түрхэхгүй гэдгийг бас анхаараарай! Түрхээд 5 минут болсоны дараа дараагийн шатны бүтээгдэхүүнүүдээ түрхэнэ. Ампул+ тос гэх мэт. Энэ хүү сэрум маань 3 төрөл байдаг. Зүүнийх нь тоо ширхэгээс хамаарч 100 300, 700тай гэж 3 төрөл байдаг. Эхлээд 100 тайг 2~3 сар хэрэглэж арьсандаа дасгаж байгаад 300, 700 гэж ахиулж хэрэглэнэ. Мэдээж 300, 700 болох тусмаа өвдөлт нь ихсэхийн хэрээр үр дүн нь сайжирдаг.


Дуусах хугацаа: 2027.04.23

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл