brandAESTURA

AESTURA ATOBARRIER 365 HOLIDAY SET (CREAM 80ML, MIST 120ML)

145,000₮
Үлдэгдэл: 2

AESTURA ATOBARRIER 365 CREAM

Энэхүү тос нь эмзэг арьсны 40 жилийн эрчимтэй судалгааны үр дүнд ceramide-ын төрөл, шингээлт, хадгалалт зэргийг нягт нямбай шалгаж үзсэний үр дүнд өндөр нягтралтай ceramide капсулыг гаргаж авсан. Өндөр нягтралтай ceramide нь тайвшруулж, тусгай патентлагдсан капсул нь илүү гүн удаан хугацаанд чийгшүүлнэ.

Шинэ atobarrier 365 тос нь 120 цагийн турш чийгшилээ хадгална. Арьсны өнгөн давхаргыг хамгаалах функц нь 38.7% , чийгшүүлэх хэмжээ нь 2 дахин нэмэгдсэн, арьсны хананы гадаргуугын чийг 242% нэмэгдсэн, арьсны гүний чийг усны агууламж 356% нэмэгдсэн, арьсны мэдрэмтгий байдлыг 51% бууруулсан үзүүлэлтүүдийг 2023.02.20 - 2023.03.23 хооронд мэдрэмтгий хуурайшилттай арьстай 32 эмэгтэйд хийсэн туршилт судалгаагаар тогтоогджээ. Энэхүү шинэ төрлийн ceramide нь 2 цагийн дотор арьсны 10 давхаргад хүрдэг байна.

Арьс харшилийн тест хийшдсэн. Нярай хүүхдээс авхуулаад бүх насныхан хэрэглэж болно.

Хэмжээ:80мл


AESTURA ATOBARRIER 365 MIST


Энэхүү мист нь 10.000ppm CERAMIDE-ын өндөр агууламжтай эмзэг арьсны өнгөн давхрага гэмтсэн(barrier) арьсанд зориулсан чийгшүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй мист юм.


Энгийн мистүүд тосонд уусдаг ceramide агуулсан байдаг учир заавал сэгсэрч хэрэглэдэг бол AESTURA CREAM MIST нь тусгай эмульс хийх аргыг ашигладаг тул ceramide болон чийг 2 нь хоорондоо холбогдсон байдаг учир сэгсрэх шаардлагагүй шууд хэрэглэж болдогоороо давуу юм.


(aestura брэнд нь арьсны өнгөн давхаргийг аюулгүй чийгшүүлэхийн тулд эмчилгээний бүтээгдэхүүний стандартын дагуу бүтээсэн)


Хортой 20-н химийн бодис агуулаагүй.


Dermatological test, Hypo-allergenic test хийгдсэн.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл