Хэмжээ: 200мл
Гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг химийн хор нөлөөтэй 20н бодисуудаас ганц нь ч ороогүй эрүүл бүтээгдэхүүн бөгөөд яг одоо Солонгост цэвэрлэгч тосны төрөлд борлуулалтаараа тэргүүлж байгаа.
- Маш олон платформ award-уудаас олон шагнал авсан энэ бүтээгдэхүүн маань өдийг хүртэл орц найрлага нь 2 удаа шинэчлэгдсэн.
- Cleansing oil дотроо байгалийн гаралтай тосноос бүтсэн, нийлмэл тос + байгалийн тос холилдон бүтсэн гэж 2 төрөлд хуваагддаг. Энэ цэвэрлэгч тос маань буурцгийн тос, үсан үзмийн үрийн тос, хохоба тос, оливын тос гэх мэт 100% байгалийн тосноос бүтсэн бүтэцтэй бөгөөд Хохоба тос буюу jojoba oil + цэвэрлэгч найрлагын хослол нь нүүрний будгийг сайн задлаж өгөхийн зэрэгцээ арьсны нүхэнд бөөгнөрч хатуурсан илүүдэл тослог болон хар батга багасгах үйлчилгээтэй.
- Бүх төрлийн арьсанд тохирно.
- Найрлагандаа бага зэргийн жүржийн тос агуулсан учир жүрж-лемонтой төстэй үнэр үнэртдэг.
Сул тал:
- Нийлмэл тос агуулаагүй 100% байгалийн тос агуулсан гэдгээрээ зарим нэг байгалийн тосноос харшилдаг хүмүүст сул тал болж мэднэ. Ялангуяа Жүржийн тос, Лаванда тос, Цайны модны тосноос харшилдаг хүмүүс, эсвэл ХЭТ мэдрэмтгий эмзэг арьстай хүмүүс маань админых нь санал болгож буй A-TRUE брэндийн цэвэрлэгч тосыг сонирхоод үзээрэй!
Хэрэглэх заавар:
Нарны тос түрхсэн юмуу нүүрээ будсан өдрөө оройд хуурай арьс хуурай гартаа уг цэвэрлэгч тосноосоо 3аас 4удаа (pumping)дарж аваад 30~40 сэкунд зөөлөн массажлаж нарны тос болон нүүрний будгаа задлаж өгнө. Дараа нь гараа усаар бага зэрэг норгоод нойтон гараараа дахин 30 секундын турш массажлана. Нойтон гараа нүүрэндээ хүргэнгүүт сүү шиг цагаан болох ёстой бөгөөд emulsify хийж буй энэ үе шат маш чухал. Учир нь энэ үед цэвэрлэгч тосонд агуулагдаж буй усанд задардаг цэвэрлэгч бодисууд нь задралд орж бүх тосон бүтэцтэй бодисуудыг усан болгож хувиргах хувирал явагдана.
Дараа нь бүлээн усаар 30 секундын турш шавшиж угаана. Мэдээж хамгийн сүүлд нь угаагч хөөс ашиглан дахин нэг удаа үлдэгдэл бохирдлоо угааж цэвэрлэнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.