Бүтээгдэхүүний давуу тал ба үйлчилгээ:
- Бохирдлыг өөртөө сорно: Батган дээрх илүүдэл тослог, идээ болон бохирдлыг маш сайн сорж авснаар батганы хавдар, улайлтыг хурдан дарна.
- Гадны нөлөөг хааж хамгаална: Батгатай хэсгийг бохир гар хүрэх, тоос шороо болон бусад гадны нян бактери орохоос хамгаалж, үрэвслийг даамжруулахаас сэргийлнэ.
- Шархыг хурдан эдгээнэ: Арьсыг чийглэг, нөхөн төлжихөд тохиромжтой орчноор хангаж өгснөөр батга эдгэрэх процессыг түргэсгэж, батганы сорив (хар толбо) үлдэхээс сэргийлнэ.
- 3 өөр хэмжээтэй: Нэг хуудасдаа батганы том, жижгээс хамаарч наах боломжтой 3 өөр хэмжээтэй (7мм, 10мм, 12мм-ийн нийт 24 ширхэг) наалттай.
Хэрэглэх заавар:
- Нүүрээ цэвэрлэсний дараа батгатай хэсгийг бүрэн хатаана. (Арьс арчилгааны бүтээгдэхүүн, тос түрхэхээс өмнө наавал илүү сайн наалдана).
- Батганы хэмжээнд тохирсон наалтыг сонгон шууд дээр нь наана.
- Наалт бохирдлыг сорж цайж цагаан болох үед (эсвэл 8-12 цагийн дараа) авч, шаардлагатай бол шинийг солих замаар хэрэглэнэ. Шөнө унтахдаа нааж хэрэглэхэд нэн тохиромжтой.