brandROUND LAB

ROUND LAB BIRCH JUICE MOISTURIZING CREAM 80ML

53,000₮
Богино тайлбар
OLIVEYOUNG 1+1 сэтнээс салгаж зарж байгаа учир хайрцаггүй очихыг анхаарна уу!!! мөн 2-өөр төрлийн савалгаатай байгаа учир рандомоор сонгогдож очно.
Үлдэгдэл: 10

Энэхүү чийгшүүлэгч тос нь Солонгосын Инже тосгоны хус модны шүүс, вита гиaлуроны хүчил гэх мэт гайхалтай орцоор бүтээгдсэн тул арьсыг гэрэлтүүлж 48 цагийн турш чийгшүүлнэ.Инже тосгон нь далайн түвшнээс дээш 800м оршдог бөгөөд тус өндөрлөг газрын 90% нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Энэ газарт ургадаг “Мөнгөн” хус мод хэмээн нэрийддэг модны сэнгэнэсэн, байгалийн сайхан мэдрэмжийг та энэ тосноос мэдрэх болно.

Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг. Ямар ч тослогтуулахгүйгээр арьсыг чийгшүүлдэг учраас oil-free бүтээгдэхүүн тохирдог тослог арьстай хүмүүст тохиромжтой. Нэмэлт чийгшүүлэгч бодисуудаа шинэ технологийг ашиглан жижиг капсул маягаар оруулсан бөгөөд арьсанд түрхэхэд задарч шингээд 48 цагийн турш чийгээ барих зориулалттай аж. Энэхүү тосыг Солонгосын Innoderm Skin Science Research Institute хэмээх төв дээр 2020.3.2-4.2-ны хооронд батга гарамтгай чийгшил дутсан тослог арьстай 22 хүн дээр 1 сарын туршилт хийснээс

  • 19.4%-аар нь нүүрний илүүдэл тослог буюу себум багассан
  • 23.4% -аар тос, чийгийн харьцаа тэнцвэржсэн
  • 40.55 %-аар хар батгашилт багассан
  • 42.57%-аар цагаан батга багассан гэсэн гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд эдгээр хүмүүсийн 91% нь арьсны чийгшил мэдэгдэхүйц сайжирсан гэсэн аж.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.

Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.


ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд зохих хэмжээг авч нүүрэндээ жигд түрхэнэ. Нэн ялангуяа арьс хуурайшсан үед давхарлаж хэрэглэвэл тохиромжтой. Дотроо жижиг жижиг капсул чийгшүүлэгчтэй нь энэхүү бүтээгдэхүүний онцлог бөгөөд арьсанд түрхэхэд өөрөө задран шингэдэг.



Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл