Бүтээгдэхүүний давуу тал:
- Any-Proof (Ус, тос, хөлсний хамгаалалт): Тусгай "High-lasting film" технологиор хийгдсэн тул чийглэг, халуун орчин эсвэл арьснаас ялгарах тослогт тэсвэртэй. Өдрийн турш тогтоно.
- Зөөлөн, нарийн порлон үзүүр (Sponge Tip): Хэт хатуу биш, уян хатан зөөлөн үзүүртэй тул нүдний мэдрэмтгий арьсыг зулгаахгүй, чөлөөтэй гулсаж маш цэвэрхэн нарийн зураас гаргана. Шинээр суралцаж буй хүмүүст нэн тохиромжтой.
- Тасралтгүй жигд гаралт: Багсны бэх нь эхнээсээ дуусах хүртлээ тасалдахгүй, нэгэн жигд тод өнгөөр гарна.
- Түргэн хатдаг бүтэц: Түрхсэний дараа маш хурдан хатдаг тул зовхинд шилжиж наалдахгүй, цэвэрхэн хэвээрээ үлдэнэ.
Гол өнгөнүүд:
- #01 Black: Нүдийг илүү тод, гүнзгий харагдуулах гүн хар өнгө.
- #02 Brown: Натурал бөгөөд зөөлөн төрхийг бүрдүүлэх дулаан хүрэн өнгө.
- #03 Dark Brown: Хар ба хүрэн өнгөний дундаж, ялдам дүр төрхийг гаргах гүн хүрэн өнгө.
Хэрэглэх заавар:
- Хэрэглэхийн өмнө контураа сайтар сэгсэрнэ.
- Нүднийхээ сормуусны уг дагуу хацар тал руугаа чиглүүлэн, хэлбэр гаргаж зурна.
- Зөвлөмж: Хэрэв багсны үзүүрт энгэсэг эсвэл тень наалдсан бол бэхний гаралтыг жигд байлгахын тулд хэрэглэхийн өмнө сальфеткаар зөөлөн арчиж цэвэрлээрэй.