Богино тайлбар
Dewy & Luminous Finish: Нүүр будалтыг бэхжүүлэхийн хажуугаар арьсанд чийглэг, торгомсог гэрэлтсэн (Water Glow) туяа оруулна.
Будалт бэхжүүлэх үйлчилгээ: Нүүр будалтыг өдрийн турш урсахаас сэргийлж, анх будсан шиг цэвэрхэн хэвээр нь хадгална.
жигд сэврэлт: 360 градусын маш нарийн ширхэгтэй мананцар шүршигчтэй тул нүүрэнд бөөгнөрөхгүй жигд бууна.
Чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээ: Пантенол, цайны модны ханд, сарнайн ус болон Centella Asiatica ханд агуулсан тул арьсыг таталдуулахгүй чийгшүүлж, тайвшруулна.
Хэрэглэх заавар:
Хэрэглэхийн өмнө хөнгөн сэгсэрнэ.
Нүүрнээс 20–30 см-ийн зайд барьж, нүдээ анин жигд шүршинэ.
Будалтын өмнө: Арьсны бүтцийг зөөлрүүлж, будалтын наалдацыг нэмэгдүүлнэ.
Будалтын дараа: Будалтыг тогтоож, чийглэг гэрэлтсэн харагдуулна.