Гол найрлага ба тэдгээрийн үүрэг:
- 80% Гүнсан овъёосны үрийн ус (Gunsan Oat Seed Water): Энгийн усны оронд Солонгосын Гүнсан мужийн органик овъёосны үрийн усыг суурь болгон ашигласан. Арьсанд гүн чийгшил өгч, цочрол болон улайлтыг түргэн тайвшруулна.
- 99% Цэвэр Овъёосны PDRN (Sodium DNA): Ургамлын гаралтай, өндөр тунгалагжуулсан PDRN найрлага. Арьсны эс хоорондын нөхөн сэргээлтийг дэмжиж, нүх сүв бөглөхгүйгээр нүх сүвний тэлэлт болон барзгар бүтцийг сайжруулж, арьсны эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.
- Бета-Глюкан (Beta-Glucan): Гиалуроны хүчлээс илүү өндөр чийгшүүлэх чадвартай ба арьсны гүнд чийг барина.
- Пантенол (Витамин B5) ба Керамид: Арьсны хамгаалалтын давхарга (skin barrier)-ыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлнэ.
Аюулгүй, цэвэр найрлага:
- Үнэртэн, спирт, парабен агуулаагүй (Fragrance-free).
- 100% Веган (Vegan & Cruelty-free).
- Нүх сүв бөглөхгүй (Non-comedogenic).
- Харшил үүсгэхгүй (Hypoallergenic tested).
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, батгажилттай, хуурай, эсвэл гадаргуу нь барзгар арьсанд нэн тохиромжтой.
Хэрэглэх заавар:
- Өдөр тутамд: Нүүрээ цэвэрлэсний дараа тохирох хэмжээгээр гартаа эсвэл хөвөнд авч, нүүрний төвөөс гадагш чиглэлд зөөлөн арчих эсвэл товшиж шингээнэ.
- Чийгшүүлэх маск хэлбэрээр: Хэт хуурайшсан эсвэл цочирдсон хэсэгт тонертой хөвөнг 5–10 минут тавьж маск болгон ашиглана.