Бүтээгдэхүүний давуу тал ба онцлог:
- Төгс хилэн матт (Velvet Matt): Арьсны илүүдэл тослогийг барьж, нүхжилт болон арьсны өвөрмөц бүтэц, өө сэвийг маш сайн бүдгэрүүлж, торго шиг толигор харагдуулна.
- Өндөр өө даралттай мөртлөө хөнгөн: Арьсан дээр зузаан баг барьсан мэт хүнд оргихгүй, маш нимгэн сууж өгөх боловч улайлт, сэвх, нөсөө толбыг бүрэн дарна.
- Урт хугацааны тогтоц (72цаг): Өдрийн турш урсахгүй, арьсны өнгө хувирч бараантахгүй (no oxidation) анхны хэвээрээ урт хугацаанд тогтоно.
- Арьсанд ээлтэй найрлага: Хуурайшуулахгүй тул матт кремнээс айдаг холимог болон хуурай арьстай хүмүүс ч хэрэглэхэд тохиромжтой. Веган (Vegan) гэрчилгээтэй бөгөөд эмзэг арьсанд ч тохирно.
- Өнгөний сонголт: 23N – Шаргал туяатай, дундаж 21-22 түрхдэг арьсанд хамгийн цэвэрхэн, эрүүл харагдах дулаан өнгө.
Хэрэглэх заавар:
- Хэрэглэхийн өмнө крэмээ сайтар сэгсэрнэ.
- Арьс арчилгааны дараа зориулалтын багс, пролон (sponge) эсвэл хурууныхаа өндгөөр арьсны бүтцийн дагуу дотроос нь гадагш чиглэлээр жигд тарааж түрхэнэ. Бүрхэлтийг илүү өтгөн болгохыг хүсвэл өө сэвтэй хэсэгтээ давхарлан тавьж болно.