1.Mediheal Teatree Calming Mask
Энэхүү 4-in-1 эрчимтэй тайвшруулах маск нь шинэчлэгдэн гол орц болох цайны модны хандыг 3 дахин нэмэгдүүлсэн нь тослог, батга гарамтгай арьстай хүмүүсийн дунд маш алдартай салфеткан маск болж чаджээ.
- 30 секундэд арьсны эмзэгшлийг намдаана
- Арьсны температурыг бууруулна
- Халуунаас болж цочирсон арьсыг тайвшруулна
- Нарны хэт ягаан туяанаас үүссэн цочролыг намдаана
Мөн 3 төрлийн чийгшүүлэх найрлагуудын тусламжтайгаар арьсыг гүнээс нь чийгээр ханган гэрэлтүүлнэ. Маскийн материал нь хулс модноос гаргаж авсан тул арьснаас хөндийрөхгүйгээр жигд наалдан гүний чийг өгнө.
MEDIHEAL брэндийн салфеткан маскууд дэлхий даяар 3 тэрбум ширхэг борлуулагдсан тоо баримт байдаг.
Голлох орц:
- Tea Tree Extract 1.2% – Бактери, нян, мөөгөнцөр мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, улайлтыг тайвшруулна.
- Trehalose – байгалийн элсэн чихэр бөгөөд арьсны чийгшлээ хадгалах чадварыг нэмэгдүүлдэг.
- Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
- Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil – Тослогийг тэнцвэржүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ давхар үзүүлдэг.
2.Mediheal Rose PDRN Mask
Хялгасан үрчлээ болон уян хатан чанараа алдсан арьсыг сэргээж, чийгшүүлэхийн зэрэгцээ нүхжилтийг багасгах энэхүү маск нь арьсны шингээх чадварыг 136.6% сайжруулдаг нь судалгаагаар батлагджээ. Туршилтаар арьсны төв хэсгийн чийг тослогийн тэнцвэрийг сайжруулсан нь батлагдсан бөгөөд 4 долоо хоногийн турш хийсэн туршилтаар нүхжилтийн үзүүлэлтэд дараах сайжруулалт гарсан.
- Нүхжилтийн тархац: 18.26% буурсан
- Нүхжилтийн гүн: 11.7% багассан
- Нүхжилтийн тоо: 16.03% цөөрсөн
- Нүхжилтийн нягтаршил: 15.94% буурсан
Маскийн материал нь хулс модноос гаргаж авсан тул арьснаас хөндийрөхгүйгээр жигд наалдан гүний чийг өгнө.
Голлох орц:
- Сарнайн PDRN – Амьтны гаралтай PDRN-с 250 дахин жижиг молекултай тослог болон чийгийн балансыг тэнцвэржүүлэх, арьсны хамгаалах ханыг сайжруулах найрлага.
- Пантенол – Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгийн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
3.Mediheal madecassoside mask
98% цэвэр мадекассосид агуулсан тайвшруулах, арьсны өнгийг сэргээх, хамгаалах ханыг сайжруулах үйлчилгээтэй энэхүү маскийн материал нь хулс модноос гаргаж авсан тул арьснаас хөндийрөхгүйгээр жигд наалдан гүний чийгийг сайн өгнө.
MEDIHEAL брэндийн салфеткан маскууд дэлхий даяар 3 тэрбум ширхэг борлуулагдсан тоо баримт байдаг.
- Нарны туяанд цочирсон арьсыг 107.15% тайвшруулсан
- Улайлтыг 133.88% намдаасан
- Арьсны температурыг 7.25 градусаар бууруулсан
- Нөсөө толботой хэсэг 130.24% цайрсан
- Арьсны өнгийг жигдлэн, чийгшлийн түвшнийг нэмэгдүүлсэн
- Веган
Голлох орц:
- Madecassoside – Энэ нь Сентелла Азиатика-д агуулагддаг өндөр идэвхтэй молекул бөгөөд улайлт багасгах тайвшруулах үйлчилгээтэй. MEDIHEAL брэнд тусгай аргаар 198 цаг бага градусаар гаргаж авсан 98% цэвэр найрлага тул арьсанд шингэх чадвар болон үйлчилгээ нь өндөр.
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- Жижиг молекултай гиалуроны хүчил – Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүний давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
Бусад орц:
- Centella Asiatica Extract – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
4.Mediheal collagen mask:
300 далтоны жижиг молекултай коллаген агуулсан уг маск нь арьсны гадаргуун уян хатан байдлыг сайжруулахаас гадна чийгшлийг нэмэгдүүлж арьсны ерөнхий бүтцийг сайжруулах давуу талтай. Мөн 7 төрлийн пептид орсон нь коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж арьсыг чанга, уян хатан болгоно.
5 удаагийн клиникийн туршилтаар дараах үр дүн гарсан.
- Арьсны гүний эластин 117.9% сайжирсан
- Арьсны гадаргуугийн эластин 117.9% сайжирсан
- Чийгшил 383.1% нэмэгдсэн
- Унжсан хацар 120.8% чангарсан
- Арьсны бүтэц 126.22% сайжирсан
MEDIHEAL брэндийн салфеткан маскууд дэлхий даяар 3 тэрбум ширхэг борлуулагдсан тоо баримт байдаг.
Голлох орц:
- Жижиг молекултай веган коллаген 0.2% – Aрьсны гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
- 7 төрлийн пептид комплекс – Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг.
- Sodium Hyaluronate – Арьсны чийг алдалтыг багасгаж үрчлээ болон ерөнхий бүтцийг сайжруулна.