Цэвэрлэгч тос дотроо байгалийн гаралтай тосноос бүтсэн, нийлмэл тос + байгалийн тос холилдон бүтсэн гэж 2 төрөлд хуваагддаг. Энэ цэвэрлэгч тос маань усан үзмийн үрийн тос, жожоба тос, оливын тос гэх мэт 100% байгалийн тосноос бүтсэн бүтэцтэй бөгөөд жожоба тос буюу jojoba oil + цэвэрлэгч найрлагын хослол нь нүүрний будгийг сайн задлаж өгөхийн зэрэгцээ арьсны нүхэнд бөөгнөрч хатуурсан илүүдэл тослог болон хар батга хайлуулах үйлчилгээтэй.
- Бүх төрлийн арьсанд тохирно.
- Химийн бодис агуулаагүй тул өсвөр насныхан ч хэрэглэж болно.
Хэрэглэх заавар:
Нарны тос түрхсэн юмуу нүүрээ будсан өдрөө оройд хуурай арьс хуурай гартаа уг цэвэрлэгч тосноосоо 2оос 3удаа (pumping)дарж аваад 30~40 сэкунд зөөлөн массажлаж нарны тос болон нүүрний будгаа задлаж өгнө. Дараа нь гараа усаар бага зэрэг норгоод нойтон гараараа дахин 30 секундын турш массажлана. Нойтон гараа нүүрэндээ хүргэнгүүт сүү шиг цагаан болох ёстой бөгөөд emulsify хийж буй энэ үе шат маш чухал. Учир нь энэ үед цэвэрлэгч тосонд агуулагдаж буй усанд задардаг цэвэрлэгч бодисууд нь задралд орж бүх тосон бүтэцтэй бодисуудыг усан болгож хувиргах хувирал явагдана.
Дараа нь бүлээн усаар 30 секундын турш шавшиж угаана. Мэдээж хамгийн сүүлд нь угаагч хөөс ашиглан дахин нэг удаа үлдэгдэл бохирдлоо угааж цэвэрлэнэ.
Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой