ARENCIA FRESH GREEN CLEANSER 120g+15g OLIVEYOUNG EDITION

59,000₮
Богино тайлбар
Арьсыг гүн цэвэрлэхийн зэрэгцээ зөөлөн гуужуулж, чийгшүүлэх үйлчилгээтэй 3-in-1 Мочи (Mochi) бүтэцтэй гар аргаар гаргаж авсан дээд зэрэглэлийн байгалийн гаралтай клензер. (Дагалдах: 15g мини хувилбар)
Үлдэгдэл: 5

Arencia Fresh Green Cleanser нь Сөүлийн Олон улсын гоо сайхны үзэсгэлэнгээс шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байсан, сошиал ертөнцөд тренд болоод буй "Мочи" (наалдамхай, зөөлөн сунамтгай) бүтэцтэй маш өвөрмөц гүн цэвэрлэгч юм. Олон шатлалт цэвэрлэгээг (нүүр будаг арилгагч + клензер + зөөлөн гуужуулагч) нэг дор шийдсэнээрээ онцлог.

Онцлог давуу талууд:

  • 3-in-1 Үйлчилгээ: Өдөр тутмын хөнгөн будаг, нарны тос, нүх сүв дэх бохирдол болон илүүдэл тослогийг маш сайн цэвэрлэхийн зэрэгцээ арьсны үхжсэн эсийг зөөлөн гуужуулна.
  • Гар аргаар бэлтгэсэн (Artisan) Мочи бүтэц: 20 гаруй төрлийн байгалийн гаралтай орцуудыг 72 цагийн турш бага температурт исгэж, 1000 гаруй удаа гараар зуурч гаргаж авдаг тул арьсыг хэт хуурайшуулахгүй, уян хатан зөөлөн болгоно.
  • Байгалийн супер орцууд: Ройбос цай, Календула, Нүүрсний нунтаг зэрэг 20 гаруй ургамлын ханд агуулсан тул арьсыг тайвшруулж, нүх сүвийг агшаана.
  • Чийглэг финиш: Цэвэрлэсний дараа арьс таталдаж хуурайшихгүй, яг л маск тавьсан мэт чийглэг, зөөлөн мэдрэмж үлдэнэ.

Хэрэглэх заавар:

  • Өдөр тутмын цэвэрлэгээнд: Зохих хэмжээг авч, бага зэрэг усаар хөөсрүүлэн нүүрэндээ иллэг хийж, бүлээн усаар угаана.
  • Цэвэрлэгч маск болгож ашиглах үед: Хуурай эсвэл чийгтэй арьсан дээрээ жигд түрхэж, 1-2 минут хүлээсний дараа усаар иллэг хийж уусган угаана. (Долоо хоногт 1-2 удаа ингэж хэрэглэвэл арьс илүү толигор болно).
  • Хэмжээ: 120g + 15g (Мини бонус)



Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл