Энэхүү пийлинг маск нь далайн хөвөнгийн бичил зүү мэт бүтэцтэй спикулсээр хийгдсэн бөгөөд арьсыг зөөлөн гуужуулж, хоргүйжүүлж цэвэрлэх үйлчилгээтэй. Ногоон цай, гишүүнэ болон байгалийн биоматериал спикулсийн найрлага нь арьсны бохирдол ба үхэжсэн эсийг гуужуулж нүхжилтийг агшаана. Спикулс нь арьсны гүн давхаргад нэвтэрч ( арьсыг хатгаж буй мэдрэмж төрүүлнэ ), дархлааны системийг идэвхжүүлэн, эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, арьсны өнгийг сэргээж, арьсыг эрүүл, гэрэлтсэн, толигор болгоно. 100,000 ppm ногоон цай нь антиоксидант, чийгшүүлэх үйлчилгээтэй бол 1,000 ppm гишүүнэ
( wormwood ) нь арьсыг тайвшруулж, эмзэгшиж гэмтсэн арьсыг тайвшруулж анагаана.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Үйлчилгээ: Арьсны бохирдол ба үхэжсэн эсийг гуужуулж нүхжилтийг агшаах, арьсны төрөлхийн гэрэлтсэн байдлыг сэргээж, чийгшүүлэх, антиоксидант үйлчилгээ үзүүлэх маск.
Хэрэглэх заавар: 1. Цэвэрлэгээ хийсэний дараа бүтээгдэхүүнээс тохиромжтой хэмжээгээр авч нүүрэндээ жигд түрхэнэ. Нүдний орчимд түрхэхээс зайлсхийнэ.
2. Арьсаа зөөлөн илж, бүтээгдэхүүнийг шингээж өгнө.
3. 10 минутын дараа бүлээн усаар сайтар угаана.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой