Бүтээгдэхүүний онцлог ба ашиг тус
- 13% Цэвэр Витамин С (Ascorbic Acid): Арьсны нөсөө толбо, батганы сорви, нарны туяанаас үүссэн сэвхийг бүдгэрүүлж, арьсны өнгийг сэргээн цайруулна.
- Антиоксидант хамгаалалт: Супер Витамин Е (Tocotrienol), Токоферол болон Глутатион агуулсан тул арьсыг гадны чөлөөт радикалаас хамгаалж, нарийн зураасан үрчлээг тэнийлгэн залуужуулна.
- Чийгшүүлэх & Тайвшруулах: Гиалуроны хүчил, Пантененол болон Аллатоин нь арьсыг гүн чийгшүүлж, улайлт болон цочролыг тайвшруулна.
- Өдөр тутмын зөөлөн хэрэглээ: 23%-ийн серумыг бодвол усан суурьтай, наалданги бус хөнгөн бүтэцтэй тул мэдрэмтгий арьстай хүмүүс болон өдөр тутамдаа зөөлөн хэлбэрээр хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэх заавар
- Нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэх тонероор арчсаны дараа 2-3 дуслыг авч нүүрэндээ шингээнэ.
- Өглөө хэрэглэх бол араас нь заавал SPF 30+ ба түүнээс дээш нарны тос түрхэнэ.
- Эхэлж нээхэд дусаагуур (dropper)-ийг суурилуулж хэрэглэнэ.
Хадгалах ба анхаарах зүйлс
- Хөргөгчинд хадгалах: Цэвэр витамин С нь исэлдэж чанараа алдахаас сэргийлж 3-10°C хөргөгчинд босоо байрлалаар хадгална.
- Хэрэглэх хугацаа: Бүтээгдэхүүнийг нээснээс хойш 2 сарын дотор хэрэглэж дуусгахыг зөвлөдөг.
- Анхааруулга: Зэс пептид (Copper Peptide) агуулсан бүтээгдэхүүнтэй нэг зэрэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Нээх үед бага зэрэг "псс" гэх хийн чигээ чангарах чимээ гарч болох ба цэвэр витамин С-ийн өвөрмөц үнэр байх нь хэвийн үзэгдэл юм.