AMPLE:N брэндийн олон төрлийн ампулууд байдаг ч зөвхөн энэ Cremide Shot ампул нь хорт бодис агуулаагүй хэрнээ маш сайн тайвшруулж чийгшүүлдэг үйлчилгээтэйг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. 2020 оны Glow pick awards хэмээх хэрэглэгчдийн сэтгэгдэл дээр үндэслэн гаргадаг awards-д хэр баргийн бүтээгдэхүүн түрүүлээд сайшаагдаад байдаггүй ч энэ ампул маань чадсан.
-5н төрлийн Ceramide агуулсан учраас арьсны ханан бүрхүүл гэмтэж эмзэгшсэн, хуурайшсан, улайсан, хорсолттой арьсыг маш сайн тайвшруулж эрүүлжүүлнэ. Эмзэг болон хуурай арьстай хүний ширээн дээр заавал байж байх ёстой бүтээгдэхүүнүүдийн нэг.
-Олон төрлийн Ceramide найрлага агуулдаг учраас тослогдуу бүтэцтэй.
-Түрхсэний дараа чийгшүүлэх тос түрхсэн мэт мэдрэмж төрдөг. (Тослог талдаа холимог арьстай миний хувьд) Гэхдээ арьсны нүх сүв бөглөх нэг ч найрлага агуулаагүй тул Админ нь хааяа арьс эмзэгшсэн өдрөө бол чийгшүүлэх тосны оронд хамгийн сүүлд энэ ампулыг түрхээд унтчихдаг.
- Ceramide -аас гадна Niacinamide, Adenosine гэх мэт арьсны өнгө жигдлэх, арьс чангалах идэвхтэй найрлага агуулсан тул өсвөр насныханд тохиромжгүй. Харин 22оос дээш насны бүх хүн хэрэглэж болно.
-Мөн том савлагаатай хэрнээ боломжийн үнэтэй.
Сул тал:
Тослог болон батга гардаг төрлийн арьсанд хүнд мэдрэгдэнэ. Харин бусад төрлийн арьсанд нимгэн зузаанаа тохируулаад түрхвэл ямар ч асуудалгүй.
Хэрэглэх заавар:
Тонерын дараа шатанд хэрэглэнэ. Хуурай арьстай хүн энэ ампулын дараа чийгшүүлэх тос түрхэнэ. Харин холимог арьстай хүмүүс маань энэ ампулаар дуусгаж болно. Тодорхой хэмжээний ус чийг түгжиж өгөх тосон найрлага агуулсан учраас.
Дуусах хугацаа: 2026.10.04

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой