brandAESTURA

AESTURA ATOBARRIER 365 CAPSULE TONER 300ML NEW

89,000₮
Үлдэгдэл: 20

AESTURA ATOBARRIER 365 Капсул Тонер

Энэ бүтээгдэхүүн нь ерөнхийдөө арьсыг чийгшүүлж, арьсны хамгаалах давхаргыг (skin barrier) бэхжүүлэх, ялангуяа мэдрэмтгий болон хуурай арьсанд зориулсан тонер юм.


Энэхүү бүтээгдэхүүн нь:

  • Хуурайшилтаас үүдэлтэй ховхорсон үхэжсэн арьсыг арчилна.
  • Арьсны хамгаалах давхаргыг сэргээнэ.
  • PHA-ийн тусламжтайгаар арьсны гадаргууг зөөлөн толигор болгоно.
  • Арьсыг илүү чийглэг, тунгалаг, гэрэлтсэн харагдуулахад тусална


Керамид капсул хөвж байгаа энэ тонер яагаад ийм онцгой вэ?


POINT #1

Керамид нь арьсны хамгаалах давхаргыг сэргээхэд чухал.

Гэхдээ керамид усанд уусдаггүй учир энгийн тонерт тогтвортой хольж болдоггүй.

Харин энэ бүтээгдэхүүнд гидрогелийн технологиор керамидыг жижиг капсул болгон усанд хөвүүлж тогтвортой хадгалсан.

Ингэснээр тонер хэрэглэж байхдаа ч керамид таны арьсны хамгаалалтын давхаргыг сэргээж бэхжүүлж байгаа юм.


AESTURA нь шинэлэг гидрогель хөвүүлэх (floating) технологийг хөгжүүлж, керамидыг капсул хэлбэрээр тунгалаг тонерын дотор тогтвортой хөвүүлэн хадгалж чадсан. Доош тунахгүй, дээш хөвж бөөгнөрөхгүй, жигд тархан байрласан капсулууд нь хэрэглэх бүрд шаардлагатай хэмжээгээр гарч ирэн арьсанд керамидын хамгаалах болон чийгшүүлэх үйлчилгээг үр дүнтэй хүргэдэг. Энэхүү шинэлэг найрлагын ачаар тунгалаг тонер хэрэглэх үеэс эхлэн арьсыг эрчимтэй чийгшүүлж, хамгаалах давхаргыг хүчтэй бэхжүүлэх үр нөлөөг мэдрэх боломжтой.


POINT #2

AESTURA-гийн патенттай хамгаалах давхаргын капсул

Өндөр нягтралтай керамид капсул

Мэдрэмтгий арьсны гэмтсэн хамгаалах давхаргад илүү олон завсар, ан цав байдаг гэдгийг та мэдэх үү? Арьсны хамгаалах давхаргын липид бүтэцтэй төстэйгээр бүтээгдсэн AESTURA-гийн патенттай өндөр нягтралтай керамид капсул нь мэдрэмтгий арьсны хамгаалах давхаргын завсар зайг нөхөж, чийг алдагдахгүй бат бөх хамгаалалтын бүрхүүл үүсгэхэд тусална.


Туршилт, баталгаажуулалт;

-Хэт мэдрэмтгий арьсны туршилтыг амжилттай давсан

- Мэдрэмтгий арьсны цочролын туршилтыг амжилттай давсан

-Арьс судлалын (дерматологийн) туршилтыг амжилттай давсан

-Харшлын сорилыг амжилттай давсан

-Батганд өртөмтгий арьсанд хэрэглэхэд тохиромжтой гэсэн туршилтыг амжилттай давсан

-Германы Derma Test байгууллагын “EXCELLENT” (Маш сайн) үнэлгээ авсан


Найрлагын онцлог:

→ Хиймэл үнэртэн агуулаагүй

→ Хиймэл будагч бодис агуулаагүй

→ Силикон агуулаагүй

→ Парабен агуулаагүй


Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл